УВС - БАРУУНТУРУУН

МАХН-ын Төв Хороо, сайд нарын зөвлөлийн 1943 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 30/36 тоот тогтоолоор тус аж ахуйг үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр Баруунтурууны САА нэртэйгээр байгуулж, 1959 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Баруунтуруун сум болгон өөрчлөн байгуулсан.Туруун, Шанд, Баян-Айраг, Зүүнтуруун гэсэн 4 багийн нийт 744 өрхөд 2474 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 11-д ордог.
Увс аймаг Баруунтуруун сум
Тус сум нь хойд өргөргийн 49039I зүүн уртрагийн 94024I солбицолд далайн түвшнээс дээш 1232 метр өндөрт байрладаг. Газар хөдлөлийн дундаж мужид багтдаг бөгөөд 4 баллын хүчтэй бүсэд хамрагдана. Тус сумын нутаг нь Тост Агиртаг, Уянга, Соёо, Нисэх зэрэг уул 148.2 мян.га талбай бүхий Алтан элсний дархан цаазат газар, Харцагаан усны байгалийн цогцолборт газар, Дөрөө нуур, Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцаг, Нарийний гол зэрэг үзэсгэлэнт газартай хангай, говь, хээр тал хосолсон бөгөөд, говь, нуур, гол горхи, булаг шанд бүхий байгаль газарзүйн төрөл бүрийн онцлогт тохирсон олон зүйлийн ургамал, амьтан элбэгтэй.

Баруунтуруун сум нь Увс аймгийн зүүн урд хэсэгт оршдог, 329.2 мянган га газар нутагтай. Хойд талаараа ОХУ-ын улстай 74 км, хиллэдгээс гадна Завхан аймгийн Тэс, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнговь, Хяргас сумдтай хиллэдэг. Сумын газар нутгийн хэмжээ нь аймгийн нийт газар нутгийн 4.7 хувьтай тэнцэнэ. Улаанбаатар хотоос 1150км, Аймгийн төвөөс 188 км зайд байрладаг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур –34.4С хамгийн хүйтэн нь – 42.8 С7 дугаар сарын дундаж температур +17.5С хамгийн дулаан + 33.9 Сжилийн дундаж салхины хурд 10-12 м/сжилийн хур тунадасны нийлбэр 260-320 ммГол мөрний шар усны үер 4, 5 дугаар сард эхэлж 6 дугаар сард дуусна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0