Буянт сум 1916 онд Жамсран бээсийн хошуу, 1921-1922 онд Тариачин хошуу, 1922 оноос Наранхайрхан уулын хошуу, 1924 оноос одоогийн сумын зохион байгуулалтанд орж, улмаар Буянт сум гэж нэрлэгдэж ирсэн. Анх 1937 онд анхны хоршсон аж ахуйн нэгж “Соёл” нэгдлийн үндэс суурь тавигдаж хөгжсөн түүхтэй. Харин Буянт сумын төвийг 1958 онд Ховд аймгийн төвд шилжүүлж улмаар 1979 онд тус суманд Тэжээлийн аж ахуй, Эрдэм шинжилгээний станцын хамт төвлөрүүлэхээр шийдвэрлэж Норжинхайрхан хэмээх одоогийн оршин байгаа газарт ирж байрласан байна.Буянт сум Засаг захиргааны анхан шатны нэгж болох Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг, Норжинхайрхан гэсэн 5 багийн нийт 743 өрхөд 2647 хүн амьдардаг.
Ховд аймгийн Буянт сум нь Алтайн уулархаг муж, Их нууруудын сав газарт 367950 га нутаг эзлэн оршдог. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэрээр улсын чанартай засмал зам дайрч өнгөрдөг ба баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон зэрэг дэд бүтцийн давуу талуудтай. Мөн үүрэн телефоны сүлжээтэй, бүсийн төвлөрсөн зах зээлд ойрхон, “Мянганы замын” хэвтээ, босоо тэнхлэгийн зангилаа болж ирээдүйд тосгон, суурин маягаар хөгжих төлөвтэй сумын нэгэн.
Ховд аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1512 км, Аймгийн төвөөс 25км зайд байрладаг.Зүүн талаараа Ховд аймгийн Мянгад сум, урд талаараа Чандмань, Манхан сум, баруун талаараа Дуут сум, хойд талаараа Ховд сумтай хиллэдэг.
Уур амьсгалын хувьд сумын нутгийн ихэнх хэсгээр нь хуурайдуу халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -28С7 дугаар сарын дундаж температур +23Сжилийн дундаж салхины хурд 5-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 100-200 мм