ХОВД - ЭРДЭНЭБҮРЭН

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум нь Улсын бага хурлын 1931 оны 02 сарын 07 өдрийн 5 дугаар тогтоолоор Ховд аймагт байгуулагдсан анхны 11 сумын нэг юм. 1923 онд өөлдийн үйзэн гүний хошууг Цамбагарав уулын хошуу болгон өөрчилж Чандмань уулын амагт харьяалуулжээ. 1927 онд Цамбагаравын уулын хошуу нь Найрхан уулын хошуутай нэгдэхэд гурван жижиг /Мөнххайрхан, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан/ сум байв.Сум 631 өрх, 2376 хүн амтай. Хүн амын 89 хувь нь өөлдүүд 11 хувь нь Казак болон бусад ястанаас бүрддэг. Тус сум нь Хар-Ус баг, Баянгол баг, Намаржин баг, Хонгио баг, Шураг баг гэсэн 5 багаас бүрддэг бөгөөд сумын төвийн баг нь Хар-Ус баг юм.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1182-4208 метрт өргөгдсөн, өндөр уулс, говь тал хосолсон нутагтай. Алтайн нурууны салбар уулсын нэг мөнх цастай 4208 метр Цамбагарав уулыг 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалттай цогцолбор газар болгож уг цогцолборт газар нь мөс судлалын болон ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.  Ховд аймгийн баруун хойд хэсэгт: •    Улаанбаатар хотоос 1461 км•    Аймгийн төвөөс 61 км зайд байрладаг. Тус сум нь хойд талаараа Баян-өлгий аймгийн Толбо, Алтанцөгц, Баяннуур сумтай, зүүн талаараа Ховд голоор Ховд аймгийн Мянгад сумтай, Урд талаараа Буянт сумтай Баруун талаараа Ховд сумтай тус тус хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй 1-р сарын дундаж температур -300с•    7-р сарын дундаж температур +250с•    Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с •    Жилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0