Ховд аймгийн Цэцэг сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Дархан бэйлийн Мань гүний хошуу.Хажинга, Баянгол, Баян-овоо, Цэцэг нуур, Хөшөөт гэсэн 5 багийн нийт 693 өрхөт 2643 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 14, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог.
Алтайн салбар уулсын өндөр уулын бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4 балл.
Ховд аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 1335 км, Аймгийн төвөөс 225 км зайд байрладаг.Ховд аймгийн Мөст, Алтай Дарви, Зэрэг болон Говь-Алтай аймгийн Тонхил сумдтай хиллэдэг. Тус сум нь Ховд аймгийн баруун өмнөд хэсэгт баруун талаараа Алтай, хойд талаараа Мөст, Зэрэг, зүүн талаараа, Дарви өмнө талаараа Говь-Алтай аймгийн Тонхил сумдтай хиллэн оршдог нийт хүн амын 40 хувь нь сумын төвд амьдардаг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +30 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 200-300 мм1973 оны 9 сард анх удаа цаг уурын харуул байгуулагдсан