11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХОВД - ЧАНДМАНЬ

Тус суманд анх 1920 онд “Түмт”-ийн хошуу, 1923 онд Чандмань сумыг эмхлэн байгуулж, 1925 онд Чандмань сумын тамгын газар Баян хайрханд байгуулагдсанаар нутгийн захиргаа үүсэн  хөгжсөн. Хуучнаар Засагт хан аймгийн Дархан бээсийн хошуунд  харьяалагддаг. Талын булаг, Тахилт, Урд гол, Жаргалант, Баян хайрхан, Сүлжээ гэсэн 6 багийн нийт 714 өрхөд 2888 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог.
Ховд аймгийн Чандмань сум - Home | Facebook
Далайн түвшнээс дээш 1132.3-3796 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол орны баруун бүсэд хамрагдах Их нууруудын хотгорт байрлах бөгөөд Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, толгод ихтэй, их нуурууд хотгор, өргөн уудам тал хээр нутагтай бөгөөд  бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Ховд  аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 1500  км, Аймгийн төвөөс 157 км зайд байрладаг. баруун талаараа өөрийн аймгийн Буянт, хойд талаараа Дөргөн өмнө талаараа Зэрэг, Дарви, зүүн талаараа Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай  аймгийн Хөх морьт сумдтай хиллэдэг.

Өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогтой.1 дүгээр сарын дундаж температур -26С7 дугаар сарын дундаж температур +19.1Сжилийн дундаж салхины хурд 2.2-2.8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 127 мм
ТОО
0
0
0