Ховд аймгийн Ховд сум нь 1946 онд Баян-Өлгий аймагт харьяалагдан байгуулагдсан, 1955 онд Ховд аймгийн Ховд сум болон Ховд аймагт харьяалагдах болсон. Баянбулаг, Цагаан бургас, Дунд ус, Баруун салаа, Улаан бураа гэсэн 5 багийн нийт 701 өрхөд 3107 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 13-д ордог
Далайн түвшнээс дээш 1500-4099 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн уулархаг Их мужийн Монгол Алтайн нурууны мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, гүвээ толгод бүхий уулархаг тал, мал аж ахуй болон газар тариалан хослон эрхлэхэд тохиромжтой нутаг юм. Улаанбаатар хотоос 1500 км зайд Аймгийн төвөөс 30 км зайд байрладаг.Баруун талаараа Баян-Өлгий аймаг, хойт талаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн, өмнө талаараа Буянт, зүүн талаараа Мянгад сумтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -30 С7 дугаар сарын дундаж температур +35 Сжилийн дундаж салхины хурд 5-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 100-120 мм