11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХОВД - МЯНГАД

Мянгадчууд Хөвсгөлийн Хотгойдоос 1766 онд нүүж ирсэн үеэсээ эдүгээ хүртэл идээшин дассан Алтан хөхийн өвөрт Хар-ус нуур, Ховд голын хөвөөгөөр нутаглаж байна.  Монгол Улсын Засгийн газрын 1924 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар баталсан Ховдын харьяат газар нутгийн захиргааны дүрмийг үндэслэн Мянгадын дайчин гүний хошууг 1924 оны 10 дугаар сард Хөхий уулын хошуу хэмээн газар усны нэрээр нэрлэн албан ёсоор байгуулжээ.

Чацарганат, Баянбулаг, Гахайт, Цагаанбулан, Баянхошуу гэсэн 5 багийн нийт 856 өрхөд 3415 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 10-д орж байна.
Ховд аймгийн Мянгад сумын ИТХ in Мянгад сум - Ховд аймаг Mongolia | Yellow  Pages Mongolia
Далайн төвшнээс дээш дундажаар 1200-1800 метр өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн уулсын салбар, их нууруудын хотгорт харъяалагдана.Газар хөдлөлийн эрчим 5 балл. Ховд аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1545 км, Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Хойд талаараа Увс аймгийн Өмнөговь, Өлгий сум, Баруун талаараа Ховд аймгийн Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, зүүн талаараа Дөргөн сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -27С7 дугаар сарын дундаж температур +26Сжилийн дундаж салхины хурд 6-9м/сжилийн хур тунадасны нийлбэр 92мм
ТОО
0
0
0