Ховд аймгийн Мөст сум нь Мань гүний хошуунд харьяалагддаг байсан.Ховд аймгийн Мөст сум нь 1941 онд байгуулагдсан. Мал аж ахуйн 4, сумын төвийн 1 баг, 811 өрх 3165 хүн ам амьдарч байна.Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхний 5-д ордог.
Далайн түвшнээс дээш 1500-3000 метрт өргөгдсөн. Өндөр, уулархаг, хуурай сэрүүн уур амьсгалтай.Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын төв газарзүйн байршлын хувьд өндөр уулын болон баруун сумдын төв хэсэгт байдаг. Дэд бүтэц хөгжих боломж бүхий байршилтай. Ховд аймгийн баруун өмнө хэсэгт• Улаанбаатар хотоос 1325 км, • Аймгийн төвөөс 200 км зайд байрладаг. Алтай, Үенч, Мөнххайрхан, Зэрэг, Дарви, Цэцэг сумдтай хиллэдэг
Хуурай сэрүүн зунтай, хахир өвөлтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -25 °С• 7 дугаар сарын дундаж температур +17.1 °С• жилийн дундаж салхины хурд 1.8 м/с• жилийн хур тундасны ыийлбэр 78.8 мм