ХОВД - МӨНХХАЙРХАН

Ховд аймгийн Мөнххайрхан сум нь 1927 онд байгуулагдсан, хуучин Дархан бээсийн хошууны Саруул гүн, Ёст гүн гэсэн гурван хошууны дарга, төлөөлөгчийн хурал болж гурван хошууг нийлүүлэн нэгтгэж нэгэн хошуу болгох тухай хэлэлцэн Алтай хан уулын Урианхайн баруун хошуу болгон байгуулж, захиргааг одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Их Жаргалантын аманд суурьшуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь одоогийн Мөнххайрхан сум үүсэн байгуулагдах анхны алхам болсон байна. 
Recommended Мөнххайрхан сум Companies | Yellow Pages Mongolia
Эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1940 метрийн өндөрт оршдог. Байгалийн уулархаг, цаг агаар сэрүүн. Байгалийн дурсгалт газар, өвөрмөц тогтоц: Мөнххайрхан уулын үзэсгэлэнт сайхан байгалийг үеийн үед онгон ариунаар нь хадгалан хамгаалж нүүдэлчин монголчууд тахин шүтэж, нутаглан ирсэн уламжлалтай. Мөнххайрхан уул түүний орчмын 301219,9 га газар нутгийг УИХ-ын 2006 оны 26-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алаг, Борт, Хаг, Сэнхэр гэсэн 4 багийн нийт 558 өрхөд 2128 хүн амьдардаг байна. Сумын нийт хүн амын 95 хувь нь Урианхай ястан амьдардаг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -13-15С7 дугаар сарын дундаж температур +28- +30 Сжилийн дундаж салхины хурд 2-3 м/сжилийн хур тунадасны нийлбэр 118 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0