ХОВД - МАНХАН

Ховд аймгийн Манхан сум нь 1923 онд байгуулагдсан. Чандмань уул аймгийн Ханбаатар уулын хошуу.Баянгол, Төгрөг гол, Тахилт, Зэрэг гол, Ботгон, Улаанхүрээ гэсэн 6 багийн нийт 920 өрхөд 4001 хүн  амьдардаг. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 3-д, аймгийн газар нутгийн 5,7 хувийг эзэлдэг.
Ховд аймгийн Манхан Сум - Posts | Facebook
Далайн түвшингээс дээш 1200-3200 м өндөрт өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь тал хээр хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Газар нутгийн 98 хувь нь ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. Манхан сум нь Монгол орны баруун хэсэгт орших бөгөөд Улаанбаатар хотоос 1336 км, Ховд аймгаас 80 км-т зайд байрладаг. Монгол алтайн нуруугаар их нууруудын хотгорын бүсэд оршиж, Чандмань, Зэрэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Буянт сумдтай хиллэдэг.

Жилд орох хур тунадасны хэмжээ 120-140 мм, цастай байх хугацаа 90-120 хоног орчим. Хамгийн хүйтэн нь агаарт -46 хэм, хамгийн дулаан нь + 36.9 хэм, жилийн дундаж салхины хурд 7-9 м/с байдаг. -    1 дүгээр сарын дундаж температур -290-    7 дугаар сарын дундаж температур +20о-    Жилийн салхины дундаж хурд 1.6 м/с -    Жилийн хур тунадасны нийт хэмжээ 70,0 мм-    Манхан сумын Цаг уурын “Төгрөг” харуул нь 1962 оны 10-р сард сумын төвд байгуулагдаж 3 удаа хугацааны ажиглалт хийж мэдээ мэдээллээ дамжуулж ажилладаг байсан.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0