Баруун Монголын олон ястны өлгий Ховд хотын анхны суурь Эрдэнэбүрэн сумын нутаг Онгоцны улааны урд Согоот уулын зүүн хойт зүгт орших Ховд голын хөвөөний Улаанхаргана хэмээх газарт Монгол улсын түүхэнд Галданбошигт хаан хэмээн алдаршсан Галдангийн цэргийн бэхлэлт, тарианы сууринг байгуулснаар анх үүссэн гэж үздэг.1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшсан түүхтэй.
Энэ үед Буянт голын урд эрэг дээр орших цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин хэлбэртэй 3,5-4 метр өндөр Сангийн хот гэгдэх хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн “Маймаачин гэгдэх худалдааны дүүрэг, Буянт голын хойд эрэг дээр орших Түгээмэл амаржуулагч хийд зэргээс бүрдэж байв. Ховд хот Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж байв.
Сангийн хотод манжийн төрийн үед гол төлөөлөгч нь болох Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхэлж байжээ. Ховд хот нь Улаанбаатар хотоос 1475 км, Өлгий хотоос 210 км, Улаангом хотоос 240 км зайд байрладаг. Жаргалант сум нь урд талаараа Дуут сум, баруун талаараа Ховд сум, хойд талаараа Буянт сумтай, зүүн урд талаараа Манхан сумтай тус тус хиллэдэг.
Тус сум нь далай тэнгисээс алслагдсан төв азийн гүнд орших тул баруун ба баруун хойт зүгээс ирэх Атлантын болон умардтн мөсөн далайн чийглэг агаарын урсгал Европ азийн өргөн уудам нутгийг дайран өнгөрөхдөө чийгээ алдаж ирдгийн улмаас Эх газрын шинжтэй эрс тэс уур амьсгалтай хур тунадас хомсдож хөрс агаар хуурайшиж чийглэгийн үзүүлэлтээрээ хуурай дулаавтар, говийн шинж байдал ноёрхдог. 1 дүгээр сарын дундаж температур -17.6 С07 дугээр сарын дундаж температур 16.3 С0Жилийн салхины дундаж хурд 1.7 м/с Жилийн хур тундасны дундаж 148.8 мм