ХОВД - ДУУТ

Ховд аймгийн Дуут сум нь 1942 онд байгуулагдсан. Тус сум нь 1927 он хүртэл Урианхайн баруун амбаны дархан гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошууны сүүлчийн засаг ноёноор Жамьяанжав гүн захирч байжээ. 1927 онд ардын засгийн газраас засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийх үед хошууны Ардын Бүгд Нийтийн Хурлаас хошууны нэрийг “Түвшин нуурын хошуу” гэж нэрлэн анхны хошуу даргаар Жожоо ноёны хүү Жамьяанжав гүний ах Урианхайн ИХ ХҮРЭЭНИЙ да лам Чүлтэмийг сонгожээ.

Одоо Шивэр, Хөх бэлчир, Цагаанбургас, Босго гэсэн 4 багтай 509 өрхөд 1960 хүн ам амьдарч байна. Нийт хүн амын 85 хувь нь урианхай, үлдсэн хувийг халх, захчин бусад үндэстэн эзэлдэг.  217.7 мянган га газар нутагтай. Монгол алтайн нурууны хярыг даган байрлах ба газар нутаг нь өндөр уулсын хоорондын хөндийн дагуу байрладаг. Далайн түвшнээс дээш 2400 метр өндөрт оршин бөгөөд Монгол улсын суурин цэгүүдээс хамгийн өндөрт оршдог. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай.
Хөгжлийн Индекс
Хамгийн өндөр цэг нь “Хөх хавцлын хяр” 4015 м, Хамгийн нам цэг нь Цагаанбургас багийн “Морин замын ам” 1760 метрт байдаг. Нийслэл Улаанбаатар хотоос 1510 км, аймгийн төвөөсөө 76 км зайд байралдаг. Хойд талаараа Ховд аймгийн Ховд, Буянт өмнө талаараа Мөнххайрхан баруун талаараа Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган сум зүүн талаараа Ховд аймгийн Манхан, Буянт сумуудтай хил залгадаг.

Ямарч улиралд эрс тэрс уур амьсгалтай хамгийн хүйтэн нь 32.9С0 хүрдэг. Хуурайдуу сэрүүн, хаврын болон намрын улиралд хавсарга хүйтэн салхи ихтэй, зарим үед салхины дээд хурд 18 м/с хүрдэг. 9, 10 сард цас орох нь элбэг тохиолддог. Сумын Тамгын газрын харьяа цаг уурын ажиглагч нэг орон тоогоор ажилладаг цаашид цаг уурын өртөө байгуулан ажиллах шаардлагатай1 дүгаар сарын дундаж температур- -307 дугаар сарын дундаж температур +13.7 жилийн дундаж салхины хурд 0.4 м/сжилийн хур тунадасны нийлбэр 105.8 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0