Ховд аймгийн Дөргөн сум нь БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1955 оны 7-р сарын 29-ний өдрийн 68-р зарлигаар Ховд аймгийн Мянгад сумын 1,5,6-р баг, Увс аймгийн Завхан сумын 7,8-р багуудыг таслан авч нэгтгэн байгуулагдаж, 1956 оны 1-р сарын 1-нээс эхлэн одоогийн Дөргөн сумын төв байгаа “Өргөстийн үзүүр”-т төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Далайн түвшнээс дээш 1400-1500 м өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь 2240,6 м-т хүрнэ. Физик газар зүйн хувьд Алтайн ар говийн муж Их нууруудын хотгорын тойрогт хамрагдах бөгөөд гадаргын зохион байгуулалтанд говийн нам уулс болон цав толгод, аараг зонхилж тэдгээрийн хооронд их бага хэмжээний хотгор чухал суурийг эзэлнэ. Ховд аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1500 км, Аймгийн төвөөс 102км зайд байрладаг.Баруун талаараа Мянгад сум, хойд тал Увс аймгийн Өлгий, Завхан сумдтай, зүүн талаараа Завхан аймгийн Дөрвөлжин сум, өмнө тал Чандмань сумтай хиллэдэг.
Нутаг дэвсгэрийн өвөрмөц тогтоц нь эх газрын цаг уурын эрс тэс өвөрмөц нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь маш богино хугацаанд хоног, улирлын агаарын температур хэлбэлзэж, жигд бус тунадасны хувиарлалт, өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогуудтай.1 дүгээр сарын дундаж температур 21 С07 дугаар сарын дундаж температур 23 С0Салхины жилийн дундаж хурд1,8м/с ба ноёлох чиг нь хойд ба баруун хойд зүг юм. Жилийн хур тунадасны нийлбэр 63.7 мм