11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХОВД - ДАРВИ

Ховд аймгийн Дарви сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засаг хан аймгийн Эрдэнэбэйсийн хошуу. 1921 онд Хантайшир аймгийн Сутай уулын хошуу болгон нэрлэж байсан.Баянбулаг, Дэлгэр, Мөрөн, Мөнгөн аяга, Булган гэсэн 5 багийн нийт 690 өрхөд 2713 хүн амьдардаг.Газар нутгийн хэмжээгээр 4-д нэг га талбайд газар нутгийн хэмжээ 206.5 хүн/га сум юм.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1300-4090 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд алтай нурууны баруун урд хэсэг, геоморфологийн хувьд Их нууруудын хотгорын өмнөд хэсэгт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь говь хээр, уулын хээр, ойт хээр хосолсон байгалийн өвөрмөц төрхийг хадгалсан үзэсгэлэнт байгальтай. Дарви сум нь Монгол алтай нурууны баруун урд хэсэг Их нууруудын хотгорын өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос 1220 км, Ховд хотоос 210 км-т зайд байрладаг.Өөрийн аймгийн Чандмань, Зэрэг, Цэцэг сумтай, Говь-Алтай аймгийн Хөх-Морьт, Баян-Уул, Дарви, Тонхил сумдтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-25-28С7 дугаар сарын дундаж температур+25- +30Сжилийн дундаж салхины хурд 4-6м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм
ТОО
0
0
0