ХОВД - БУЛГАН

Тус сум нь 1926 онд Чандмань уул аймгийн харьяанд Булган мандал Бүрэнхайрхан уулын хошуу нэртэй байснаа 1931 онд Увс, Ховд хоёр аймаг байгуулагдахад Булган сум нэртэй болжээ. Булган сум нь Монгол Алтайн нурууны өвөрт хойт өргөрөгийн 45-47, зүүн уртрагийн 89,9-91,7 градуст, говь, тал, хангай хосолсон үзэсгэлэн төгөлдөр баян бүрдүүд олон байдаг. 
Булган Улсын тэргүүний сумаар шалгарлаа
Булган сум нь Монгол Алтайн нурууны өвөрт хойт өргөрөгийн 45-47, зүүн уртрагийн 89,9-91,7 градуст оршдог. Физик газар зүйн хувьд хангай, говь, тал хээр хосолсон нутаг.Байгаль цаг уур газар зүйн байршлын хувьд Монгол алтайн нурууны өвөрт хангай, говь, тал хээр хосолсон эрс тэс уур амьсгалтай нийт нутгийн 35 хувийг говь эзэлдэг. Далайн түвшнээс дээш 1172-3501м өргөгдсөн. Булган голын хөндий нь тэгш тал намгархаг голын сав газар болно.Газар хөдлөлийн эрчим 7 балл. Улаанбаатар хотоос 1855 км, Аймгийн төвөөс 387км зайд байрладаг.Монгол Улсын баруун хязгаар, баруун талаараа БНХАУ, хойд талаараа Баян-Өлгий аймгийн Булган сум, зүүн ба өмнөд талаараа Ховд аймгийн Үенч сумтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +30СЖилийн дундаж салхины хурд 4-6м/сЖилийн дундаж хур тундасны нийбэр 110 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0