Алтай сум Алтайн нурууны өвөр Бодончийн голын сав дагуу нутаглаж байсан захчин ястнуудын бүрдэл болж 1924 онд “Их асгат” гэдэг газар “Эрдэнэ уулын”сум нэртэйгээр Засаг захиргааны 4 орон тоотойгоор байгууллагдаж Бодончийн Бор үзүүрт 1925 онд байрлан “Алтай сум” гэж нэрлэгджээ.
Улсын Их хурлын 2004 оны 05 дугаар сарын 06-ны 26 дугаар тогтоолоор сумын төвийг Боомын аманд шилжүүлэн суурьшуулах шийдвэр гарч, 2009 онд 33 км нүүж суурьшин хөгжин дэвжиж байгаа шинэ сумын нэг юм.Далайн түвшнээс дээш 2281 м өндөрт өргөгдсөн, хамгийн нам дор газар нь Борцонж 1126 м-т оршдог.
Өвөлдөө 40-45 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, эрс тэс уур амьсгалтай.Байгалийн төрөл бүрийн баялаг, ашигт малтмал, ой мод, ан амьтан, түүх дурсгалт газрууд элбэгтэй. Аймгийн өмнө хэсэгт :Улаанбаатар хотоос 1450 км Аймгийн төвөөс 300 км зайд байрладаг.Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -18С7 дугаар сарын дундаж температур +21Сжилийн дундаж салхины хурд 2.2м/сжилийн хур тунадасны нийлбэр 90 мм