ХЭНТИЙ - ЦЭНХЭРМАНДАЛ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум нь 1925 онд хуучин эх Дагины отог гэж байсан бөгөөд 1952 онд Их шавьд нутгийн захиргаа байгуулжээ. Баянзүрх уулын хошууг шинээр байгуулахад Цэнхэрмандал сум гэж Наран, Бор-Хужирын хөлд эсгий гэрт анх байгуулагдсан. Одоо засаг захиргааны 4 багтай нийт 668 өрхөд 1744 хүн амьдардаг. 
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1200-1500 м –т өргөгдсөн нутгийн хойд хэсгээрээ хар модон ойтой. Бага Хэнтий нурууны өвөр бэлийн уулаар хүрээлэгдсэн ойт хээрийн бүст багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр хосолсон мал аж ахуй болон газар тариалан, хүнсний ногоо тариалан эрхлэхэд тохиромжтой. 
Тус сум нь байршлын хувьд зүүн хойд талаараа өөрийн аймгийн Өмнөдэлгэр, зүүн урд талаараа Жаргалтхаан, өмнөд талаараа Дэлгэрхаан, баруун хойд талаараа Төв аймгийн Мөнгөн морьт, баруун талаараа Баяндэлгэр сум , Багануур дүүрэгтэй хэрлэн голоор хиллэж оршдог. Улаанбаатар хотоос 200 км Аймгийн төвөөс 145 кмБагануур дүүргээс 70 км-т оршдог. 

 Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. Дэд бүтцийн сайдын тушаалаар “Өндөр уулын бүсэд” багтдаг.  1 дүгээр сарын дундаж температур - 23,6 ̊С7 дугаар сарын дундаж температур +18,5 ̊СЖилийн дундаж салхины хурд 5-10 м/сЖилийн хур тундасны нийлбэр 250-300 ммТехник технологийн шинэчлэл хийх шаардлагатай. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0