Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум нь хууянаар сэцэн хан аймгийн Мэргэн гүний хошууны нутагт 1923 онд Өндөр цагаан уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан. 1925 оноос Сэцэнхан аймгийн Засаг захиргааны зохион байгуулалт хийхэд Дэлгэрхаан сум болгон өөрчлөгдсөн. Хөвчийн Жонон Вангийн хошууг 10 гаруй сум болгон шинээр зохион байгуулахад Дэлгэрхаан нэртэй сум хоёр болсон байна.
Нутгийн хойд хэсэг нь бүхэлдээ Хэнтийн нурууны уулс юм. Энд орших Хэнтий ханы нурууны оргил далайн төвшнөөс 2452м өндөр, мөн Хэнтий ханы араар далайн түвшнээс 2298м өндөр Дуут Ян, 2278м өндөр Их Сүүхлэг, 1818м өндөр Цонжийн чулуу, 1754м Бөхөгцагаан, 2098м Бэрэгчин Ян, 2362м өндөр Бурхан Халдун, 2007 м өндөр Цүүц, 1958м өндөр Их Даваа уулууд байхаас гадна сумын хилийн зүүн хойшоо огтолон гарч байгаа цэгт далайн түвшнээс 100 орчим метрт байдаг.
Хэнтий аймгийн Хойд хэсэгт:• Улаанбаатар хотоос 280 км• Аймгийн төвөөс 110км зайд байрладаг.Хойгуураа ОХУ-тай 50 орчим км газраар, зүүн талаараа Батширээт сум, Биндэр сум, зүүн урдуураа Мөрөн сум, Баруун талаараа Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдууд, баруун хойд талаараа Төв аймгийн Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймагтай хиллэдэг.
Зуншилга сайхан, дулаан өвөлтэй. • 1 дүгээр сарын агаарын дундаж температур -21,2 0С• 7 дугаар сарын дундаж температур +18,0 0С• Салхины дундаж хурд 3м/с• Жилийн хур тундасны нийлбэр 181,3 мм