11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХЭНТИЙ - НОРОВЛИН

Хэнтий аймгийн Норовлин сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэн Хан аймгийн Эрдэнэ гүний хошуу Баян-Өлзийт, Ангирт, Онон, Жаргалант гэсэн 4 багийн нийт 710 өрхөд 2375 хүн амьдарч байна.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 9-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог хүн амын нягтралаар бага сум юм.
Хэнтий аймаг Норовлин сум
Далайн түвшнээс дээш дундажаар 1300 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн уулсын зүүн өмнөд хэсэг, хамгийн өндөр цэг Хая дэлгархаан 1594 м, хамгийн нам цэг нь сумаас зүүн хойш 30 км-т 950 м сибирийн ойн төгсгөл багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 533 км, Аймгийн төвөөс 202 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Баян-Адрага, Батноров, Баян-Овоо, Дадал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан Овоо, Хөлөнбуйр сумдтай хиллэдэг.

Зундаа нарлаг, хур бороотой, өвөлдөө цас их унадаг.1 дүгээр сарын дундаж температур -21,8 С7 дугаар сарын дундаж температур +19,3 Сжилийн дундаж салхины хурд 2-4 м/сжилийн хур тунадасны нийлбэр 220-230 мм
ТОО
0
0
0