Хэнтий аймгийн Хэрлэн сум нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 10-р сард Өндөрхаан сум болон байгуулагдаж мөн 1995 оны УИХ-ын 95, Засгийн газрын 128-р тогтоолоор Хэрлэн сум Сангийн аж ахуйтай нэгдэж Хэрлэн сум болж байгуулагдсан.
1999 онд УИХ-ын 20-р тогтоолоор Өлзийт сумтай нэгдэж аймгийн зэрэглэлтэй Өндөрхаан хот болсон.Хэрлэн сум нь Засаг захиргааны анхан шатны 8 багийн 6327 өрхөд 19317 хүн оршин суудаг.Аймгийн төв Өндөрхаан хотод нийт өрхийн 90,2 хувь, хүн амын 89,4 хувь нь оршин суудаг. Сумын төвд 6 баг, хөдөөд 2 тосгон, үүнд Өлзийт, Тахилгат тосгон байдаг.
Далайн түвшнээс дээш 1631 м өндөрт оршдог. Хэнтийн хойд болон зүүн хойд хэсэгт томоохон уул толгод босох бөгөөд Хэрлэн голын сав газарт байршилтай. Газар хөдлөлийн эрчим 5-6 балл.Хэрлэн сум нь Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот: Улаанбаатар хотоос 330 км-ын алсад оршдог аймгийн төвийн сум юм.Улсын нийслэлтэй хатуу хучилттай хар замаар холбогдсонХэнтий аймгийн Мөрөн сум, Баянхутаг сум, Биндэр сум, Батноров сумдтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлжилт хатуу1 дүгээр сарын дундаж температур -24,4С7 дугаар сарын дундаж температур + 20,8Сжилийн дундаж салхины хурд 3,7 м/сжилийн хур тунадасны нийлбэр 221,4 мм