Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуу.Долоод, Аварга, Хэрлэнтооно гэсэн 3 баг, Хэрлэнбаян- Улаан гэсэн тосгоны нийт 697 өрхөд 2318 хүн амьдардаг.
Далайн түвшнээс дээш 1125-2042 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангай-Хэнтийн уулархаг их муж, Хэнтийн мужийн Хэнтийн захын уулсын тойрог, Монголын дорнод талын их муж Халхын дундад ухаа гүвээт талын тойргийн заагт оршино. Хэнтий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 282 км, аймгийн төвөөс 145км зайд байрладаг.Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянмөнх, Дархан сум, Говьсүмбэр аймагтай тус тус хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-24,4С7 дугаар сарын дундаж температур+19,1Сжилийн дундаж салхины хурд 3,8м/сжилийн хур тунадасны нийлбэр 221-230 мм