ХЭНТИЙ - ДАРХАН

Хэнтий аймгийн Дархан сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууДотуур булаг, Хараат, Шажин, Мэргэн хошуу гэсэн 4 багийн нийт 552 өрхөд 1846 хүн амьдардаг.

Тус сумын нутаг эрс тэс эх газрын уур амьсгалтай бөгөөд агаар нь хуурайвтар, хур тунадас бага унадаг, өвөл нь хүйтэн, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл их байдаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус байдаг ба олон жилийн дундажаар 1,5 градусаар дулаан байна. Жилд дунджаар 200 орчим мм тунадас унадаг. Нутгийн ноёлох салхи баруун хойноосоо ихэвчлэн салхилдаг ба хамгийн их салхи шуургатай үе нь 3, 4, 5-р сар юм. Дархан сум далайн түвшнээс дээш 1200-1750 м өргөдсөн.
Дархан сум /Хэнтий аймаг/... - Дархан сум /Хэнтий аймаг/
Цөлөрхөг хээрийн бүсэд хамаарагддаг.  Тус сумын газрын гадарга нь далайн түвшнгээс дээш 1148,1-1715 метрт өргөгдсөн. Газрын гадаргын хувьд намхан ухаа, гүвээтэй тал нутаг зонхилох ба нийт нутгийн гадаргын байдлаар нь: Уулархаг гадарга, Нам уулсуудын хоорондох тэгш тал, Хөндийн тэгш гадаргуу гэж болно. Уулын гадаргуу нь 1100 м-ээс дээш өргөгдсөн нам толгод, уулархаг газрууд орно. Харин уул хоорондын өргөн хөндий тэгш талууд нийт талбайн 50 гаруй хувийг эзэлдэг. Хамгийн өндөр цэг нь Дархан уул, далайн түвшнгээс дээш 1715 м, хамгийн нам цэг нь Хэрлэн голын сав газар далайн төвшнгээс 1148,1 м болно.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0