ХЭНТИЙ - ДАДАЛ

Их эзэн Чингис хааны түүх домгийн өлгий Дадал сум нь анх 1925 онд байгуулагдсан түүхтэй. Тус сумын Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн 4 багт нийт 741 өрхийн 2678 хүн амьдардаг. Хүн амын зонхилох хувийг буриад ястан эзэлдэг. Сумын төв Баян-Овоо баг нь үзэсгэлэн төгс Баян-Овоо уулын энгэр бэл, домогт Дэлүүн болдгийн дэргэд, Балжийн голын урд байрладаг. Сумын нутаг нь Хэнтий нурууны зүүн захын уулс, Эрээний нуруу, Онон голын ай савд оршино. Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Дэлүүнболдог, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тахилгат уулнууд байдаг.
Түүхэн аялал жуулчлалын төв нь Хэнтий аймаг байх болно

Дадал сум нь далайн түвшнээс дээш 800 метрийн өндөрлөгт оршино. Хамгийн нам дор цэг нь Онон – Балжийн бэлчир, хамгийн өндөр цэг нь 1513 м өндөр буюу Балжийн тохойд орших Сөөгтийн эхний Бугат уул юм. Дагуурын хээррүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш эмзэг байгаль орчин бүхий нутаг юм.  Тус сум нь Монгол орны зүүн хойно, замын бартаа ихтэй зах хязгаар, Улаанбаатар хотоос 600 км, Өндөрхаан хотоос (аймгийн төв) 270 км зайд оршино.Сумын нутаг нь хойд талаараа ОХУ, зүүн талаараа Дорнод аймгийн Баян-Уул сум, урд талаараа Хэнтий аймгийн Норовлин сум, баруун урд талаараа Баян-Адрага сум, баруун талаараа Биндэр сумдтай хиллэдэг. 

Дадал сумын нутаг нь чийгэрхэг сэрүүн уур амьсгалтай, зундаа халуун өвөлдөө цас их унадаг. Сүүлийн 10 жилийн дунджаар өвлийн сард дундажаар 3,2 мм, хавар 12, 2мм, зундаа 104,8 мм, намартаа 17,6 мм хур тунадас унаж, өвөл цасан бүрхүүлийн зузаан 40 см орчим хүрдэг.Өвлийн 3 сарын дундаж температур -19,3 СЗуны 3 сарын дундаж температур 17 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 400-500 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0