Хэнтий аймгийн Биндэр сум нь 1923онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу. Баян-Өндөр, Мадалхаан, Баян гол, Дэлгэрхаан, Онон гэсэн 5 багийн нийт 1186 өрхөд 3813 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 2-т, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог хүн амын нягтралаар өндөр 140,7 хүн га сум юм.
Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны уулархаг муж, түүний Их-Хэнтийн нурууны зүүн салбар уулс, Онон, Балж, Шуус голын сав газраар нам болон дунд зэргийн бэсрэг уулт ойт хээрийн бүсэд оршино. Хэнтий аймгийн хойт хэсэгт: Улаанбаатар хотоос 406 км, аймгийн төвөөс 184 км зайд байрладаг.Хэнтий аймгийнхаа Батширээт, Дадал, Баян-Адарга, Батноров, Хэрлэн сум болон ОХУ-тай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд3,2-4,0м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм