Хэнтий аймгийн Баянхутаг сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн ханы гол хошуу.Жаргалант, Улаан–Өндөр, Цантын хоолой гэсэн 3 багийн нийт 689 өрхөд 2013 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 23 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог хүн амын нягтралаар дундаж сум юм.
Далайн түвшнээс 1270-1389 м өргөгдсөн. Хэнтий аймгийн урд хэсэгт Хэрлэн голын ай сав газарын дагуу байрласан аймгийн төвөөс урьд зүгт байралдаг.• Улаанбаатар хотоос 353 км,• Аймгийн төвөөс 22 км зайд байрладаг.Батноров, Баян-Овоо, Галшар, Баянмөнх, Мөрөн, Хэрлэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумдтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.- 1 дүгээр сарын дундаж температур -300с- 7 сарын дундаж температур +300с- Жилийн дундаж салхины хурд 5-10 м/с- Жилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм