Хэнтий аймгийн Батноров сум нь Ардын хувьсгалын дараахь Монгол улсын Засаг захиргааны шинэчлэн зохион байгуулалтаар Дайчин бэйлийн хошууг Сэргэлэн гүн, Сүжигт бэйсийн хошууны зарим хэсгийг хамруулж 1923 онд Батноров сум байгуулагдсан Эрдэнэ-Чандмань, Эхэнбүрд, Баян, Баянбулаг, Идэрмэг, Дундбүрд, Бэрх гэсэн 7 багийн нийт 1823 өрхөд 6125 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Хэнтий аймгийн 18 сумаас эхнээсээ 4-д ордог.
Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Төв азийн их муж, Монголын дорнод мужийн Улз Хэрлэнгийн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.
Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 430 км, Аймгийн төвөөс 105 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Хэрлэн, Биндэр, Норовлин, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг сумдтай хиллэдэг.
Хээрийн хуурай уур амьсгалтай . 1 дүгээр сарын дундаж температур -20.6 С7 дугаар сарын дундаж температур +19,4 Сжилийн дундаж салхины хурд 3-4 м/сжилийн хур тундасны нийлбэр 5,4 мм