СЭЛЭНГЭ - ХҮДЭР


Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 202 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум САА-н үр тарианы 3-р тасгийг түшиглэн улсын фондын хадлан тэжээл бэлтгэх зорилготой Тэжээлийн Аж Ахуй хэмээн байгуулагдснаар үндэс суурь нь тавигдсан юм. АИХ-ын Тэргүүлэгчдийн 1972 оны 75-р зарлигаар сум болон зохион байгуулагдаж эдүгээ 40 гаруй жил болж байна. Тарвагатай, Баянцагаан гэсэн 2 багтай, нийт 615 өрх, 2191 хүн амтай.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ
Далайн түвшнээс дээш 1100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хан Хэнтийн нурууны хойт хэсэгт Хүдэр голын сав газарт оршдог. Газар хөдлөлтийн сул бүсэд хамрагддаг. Сумын нутаг дэвсгэрийн 61.8 хувийг ой мод эзэлдэг бөгөөд уулархаг, хар шороон хөрстэй тул газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна хүн ардын хүнсний болон эмчилгээнд хэрэглэдэг жимсжимсгэнэ болон ургамал элбэгтэй. Хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст, навчит ойд 10 гаруй төрлийн мод ургасан үзэсгэлэнт уул нуруудтай, төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд.
Сэлэнгэ аймгийн зүүн хэсэгт:Улаанбаатар хотоос 405 кмАймгийн төвөөс 168 км зайд байрладаг. Баруун талаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай, баруун хойт талаараа Алтанбулаг сумтай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.

Үндсэндээ чийглэг уур амьсгал зонхилсон, зундаа +28 хэмийн халуун, өвөлдөө -39 хэмийн хүйтэн байдаг. • 1-р сарын дундаж температур -41 хэм, • 7 дугаар сарын дундаж температур +26 хэм байдаг. • Жилийн дундаж салхины хурд 8 м/с, • жилийн хур тундасны нийлбэр 91,8 мм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0