СЭЛЭНГЭ - ТҮШИГ

Сэлэнгэ аймгийн Түшиг сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Эрдэнэ ван Намсрайн хошуу. Жаргалмандах, Ар-нуга гэсэн 2 багтай нийт 528 өрхөд 1665 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймагтаа 17-д, нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймагтаа 9-д ордог. 
Сэлэнгэ аймаг Түшиг сум - Home | Facebook
Физик газар зүйн хувьд Хангайн нурууны салбар Бүтээлийн нурууны салбар бүхий ойт хээрийн бүсэд багтдаг.Сумын нутаг дэвсгэр нь ой модоор хүрээлэгдсэн мал аж ахуй болон газар тариалан голлон эрхэлдэг. Нийт 249282 га нутаг дэвсгэртэй.Түшиг сум аймгийнхаа баруун хойд хэсэгт оршдог. Түшиг сум нь хойд талаараа ОХУ-ын Джида районтой, баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сумтай, урд талаараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумтай хиллэдэг. 

Хуурай сэрүүн уур амьсгалтай. Өвөлдөө 35-40 градус хүйтэрч, 50-100 см зузаан цас тогтдог. Зундаа 30-35 градус хүртэл халдаг бөгөөд олон жилийн дундаж орчим хур бороо ордог.• Жилийн дундаж салхины хурд 2-5 м/с. • 1 дүгээр сарын дундаж температур -28.5• 7 дугаар сарын дундаж температур +19.20С• Жилийн хур тунадасны нийлбэр 235 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0