СЭЛЭНГЭ - СҮХБААТАР

Сүхбаатар сум нь засаг захиргааны Хонгорморьт, Цагаан-Эрэг, Салхит, Баянхан, Боргүвээ, Орхон, Ганзам, Буурхээр гэсэн 8 багтай ба 5984 өрх, 22480 хүн амтай.Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн хэмжээний 17 сумаас 2-т, газар нутгийн хэмжээгээр 17-т ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр сум юм.
Сүхбаатар Сум Сэлэнгэ Аймаг - Posts | Facebook
Сүхбаатар сум Баян хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 672 м өндөрлөгт оршдог, Баян хан уул, Орхон гол, Буур хээр, Тужийн нарс, Сэлэнгэ мөрөн зэрэг түүх дурсгалын газруудтай. 
Сүхбаатар сум нь Улаанбаатар хотоос 311 км зайд оршдог, төмөр зам болон олон улсын чанартай авто замаар нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон зэрэг аймгуудтай холбогдсон, Улаанбаатар-Москва-Бээжингийн төмөр замын олон улсын суудлын галт тэрэг дайран өнгөрдөг. Сүхбаатар сум нь 24.8 км хатуу хучилттай замтай, олон улсын төмөр зам болон авто замаар өдөрт 1500 гаруй хүн дайран өнгөрдөг зам тээврийн зангилаа хот юм. Мөн Монгол Улсын хойд хэсэгт ОХУ-тай хил залгаа, урд талаараа Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Зүүн талаараа Алтанбулаг сум, Баруун талаараа Түшиг, Зүүнбүрэн сумдтай тус тус хиллэдэг ба Сэлэнгэ аймгийн төвийн сум юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0