Сэлэнгэ аймгийн Орхон сум анх 1943 онд Төв аймгийн Жаргалантын САА-н Үнэгтийн контор нэртэй МАА-н ферм тулгуурлан Орхон дахь хонь үржүүлгийн аж ахуй гэж байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 222-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Орхон сум байгуулагдсан.
Далайн түвшингээс дээш 750-800 метр өндөрт өргөгдсөн температурын туйл нь +38-48 хэм. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээрийн бүсэд оршдог.
Сэлэнгэ аймгийн Баруун урд хэсэгт оршдог. Улаанбаатар хотоос 220 км Сэлэнгэ аймгаас 180 км Дархан-уул аймгаас 70км Орхон аймгаас 110 км зайд байрладаг. Тус сум нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумтай баруун урд, Баруунбүрэн сумтай баруун, Сант сумтай баруун хойд, Сайхан сумтай зүүн хойд, Баянгол сумтай зүүн, Төв аймгийн Сүмбэр сумтай зүүн урд хэсгээр тус тус хиллэдэг.
1 дүгээр сарын дундаж температур -24,8 С7 дүгээр сарын дундаж температур +19,2 СЖилийн дундаж салхины хурд 5-10 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 200-400 мм