11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

СЭЛЭНГЭ - МАНДАЛ

Тус сум нь хуучнаар Баатарвангийн хошуунд байсан. 1931 онд төрийн дээд байгууллагын шийдвэрээр Төв аймгийн харьяалалд Мандал сумыг байгуулж, 1938 онд Сэлэнгэ аймгийн харьяалалд оруулсан. Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт, Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө хараагийн сав газруудад хамаарах ба хойд талаараа Ерөө сум, Зүүн урд талаараа Төв аймгийн Эрдэнэ, Зүүн талаараа Батсүмбэр сумуудтай тус тус хил залган оршдог.

Монгол Улсын хамгийн олон хүн амтай Мандал сум

Мандал сум Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрин бүсэд багтдаг. Тахилт, Урт, Тарвагат, Ноён, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 16 нуруугаар хүрээлэгдсэн 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлгэсэн томоохон голтой, 120 гол горхитой, 136 булаг шанд өрөмдөл худаг 36, уурхайн худаг 780 байдаг түүх соёлын дурсгалт 160 гаруй булш хиргэсүүртэй сум юм.

Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт оршдог. Улаанбаатар хотоос 174 км,  аймгийн төвөөс 210 км зайд байрладаг.Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг.

1 дүгээр сарын дундаж  температур -23.6С7 дугаар сарын дундаж температур +18.8Сжилийн дундаж салхины хурд3-5 м/сжилийн хур тунадасны нийлбэр382 мм

ТОО
0
0
0