СЭЛЭНГЭ - ЗҮҮНБҮРЭН

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошуу. Жаргалант, Бэлчир, Мангирт гэсэн 3 багийн нийт 920 өрхөд 2761 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхнээсээ 11-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог хүн амын нягтрал хамгийн өндөр 43.6 хүн/га сум юм.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Сэлэнгэ аймгийн өмнө хэсэгт:  Улаанбаатар хотоос 332 км,  Аймгийн төвөөс 49 км зайд байрладаг.Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Дархан уул аймгийн Орхон сумтай хиллэдэг.

Чийглэгдүү сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -26 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-350 мм


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0