СЭЛЭНГЭ - ЖАВХЛАНТ СУМ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сум нь 1977 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу. Бумбат, Моностой гэсэн 2 багийн нийт 656 өрхөд 2051 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 18 сумнаас 15-д ордог.  
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 800-1200 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг Сэлэнгийн дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0