11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ЗАВХАН - ИДЭР СУМ

Идэр сум нь Завхан аймгийн 24 сумын нэг нь юм. Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш, ТэлмэнТосонцэнгэлОтгонАлдархаанЯруу сумдтай хиллэн, Хангайн нурууны баруун хэсгийн араар уулын царам өндөрлөг газар, Идэрийн голын эхэн биед оршино.

Сумын төв нь Зуунмод (48°13′13″N 97°22′40″E), аймгийн төв Улиастайгаас 78 км, Отгонтэнгэр уулаас 65 км, Улаанбаатар хотоос 920 км зайтай оршино.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад иргэдийн санал чухал байна

ЦэцэрлэгДархан-УулЗагастайМануустай гэсэн дөрвөн баг, 800 гаруй өрх, 3 мянга орчим хүн ам, 49,9 мянган толгой малтай. Гол эрхлэх аж ахуй нь мал аж ахуй. Тус нутгийн уугуул олон өрх айл Улаанбаатар, ДарханЭрдэнэт, Улиастай зэрэг төв суурин газарт тархан суурьшсан байдгаас нэлээд нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг.

Идэр сум нь 3,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, нутгийн 14,5%-ийг ой мод эзэлдэг. Дунджаар далайн түвшнээс 2000-3000 м өндөр өргөгдсөн уулын болон ойт хээрийн бүсэд багтдаг.

Тус сум нь нутгийн өмнөд хэсгээрээ Хангай нуруу, түүний салбар Тарвагатайн нурууны өндөр уул нурууд, тэдгээрээс эх авсан Идэр, Тэгш, Туна, Жаргалант, Загастайн голын дагуу хөндий тал үргэлжилсэн үзэсгэлэнт сайхан нутагтай. Тус сумын Ямаат, Жаргалант, Туна, Идэр зэрэг голуудын эхэн хэсгийн нийт 164,5 мянган га газар Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газарт багтдаг.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд хамгийн дулаан нь +32°С хэм, хүйтэн нь -52°С хэм хүрдэг. Зун нь богино, өвөл нь урт. 6 болон 8-р сард гэнэтийн цочир хүйтрэл болох нь бий. Жилийн ихэнх хугацаанд баруун хойноосоо салхилдаг. Жилд дунджаар 216 мм тунадас буудгийн ихэнх нь 7, 8, 9-р сард унана.

Энэхүү нутаг нь уулын хүрэн, өндөр уулын намагт, ширэгт хөрс, нугын хээрийн бор хөрстэй юм. Ойд Сибирийн шинж голлодог. Хар мод, тоорой, бургас, далан, хайлаас, яргай, сухай, торлог, нохойн хошуу, харгана зэрэг модлог ургамал, вансэмбэрүү, арц, цээнэ, алтан гагнуур, ванлиг, согоон сум, лидэр, дэгд, юмдүжин, ажигцэрэн, мэхээр, сонгино, мангина, гоньд, цээнэ, тагш зэрэг эмийн ургамал, ботуул, борог, агь, ерхөг, хялгана, тарваган шийр зэрэг бэлчээрийн өвслөг ургамал, нэрс, үхрийн нүд, аньс, хад, улаалзгана, тошлой, гишүүнэ, чонын хэл зэрэг жимс, жимсгэнэ ургана.

Буга, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хайруус зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.

Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Тарвагатайн хяр, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт, Тэмээн сэрвэн, Билүүт, Жаргалантын уулс болон Тунын нуруу, Баруун, зүүн, дунд эхний уулс буюу гурван эх, Гурван ногоон, Гурван номт, Уран мандаа, Манхан, Мануустай, Нэрст хавтгай, Гүнгэрваа, Манханы сугын Зүрх, Бургасны энгэр, Хавхааст, Овооны энгэр, Хавчиг, Цул, Хөх чулуун даваа, Цагаан чулуут, Хөх чулуут, Босгын шар нуруу зэрэг уулс, Ембүү толгой, Намын адаг толгой, Талын толгой, Шургахын улаан үзүүр, Мандал толгой, Хар нүдэн зэрэг толгод, Төмөртий, Цоорт, Загастай, Шургах, Номхон зэрэг уужим хөндий, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн Унцны рашаан, Өвөрбулаг, Ар булаг, Шургахын Баян булаг, Хөв хар ус, Тунын хар ус, Номтын сайр, Хавчиг зэрэг 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.

Сумын нутгийн хойд ба баруун зүүн зах хүртэлх зай нь 70-90км орчим байдаг. Хамгийн өндөр уул нь сумын өмнөд хилд байх Өлзийт өндөр уул (Тунын Гялгар) 3535м, хамгийн нам газар нь Идэрийн голын хөндий 1868м.

Мөнхүү энэ нутаг нь Монгол улсын хамгийн том голуудын тоонд зүй ёсоор багтдаг /Идэр гол/ ын эх нутаг учраас Идэр хэмээн нэрийдсэн байна. Газар тариалан эрхэлж болохуйц өвөрмөц сайхан тал нутаг ихтэй бөгөөд алдарт Загастайн даваа нь тус сумын нутагт байдаг.

ТОО
0
0
0