Завхан аймгийн
Ембүүмандал сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Цэцэн
сартуул хошууны 19 сумын нэг байсан, 1942 онд засаг захиргааны шинэчилсэн
зохион байгуулалтаар Эрдана уул, Цогт багуудыг Ембүүмандал сумтай нэгтгэн
Завхан мандал сум болгосон түүхтэй.Одоо тус сум нь Мандал, Олон булаг, Олон
түрүү, Нуга гэсэн 4 багийн нийт Алаг
адуун, Баатад, Сартуул, Барга, Булган, Буудай, Хөтчин, Есөнтайж, Долоонтайж,
Цөхүр, Хашигийнхан, Хунтайжийнхан, Долооныхон, Урианхан, Бөөчүүд, Хатиган,
Хороо, Чангалынхан, Ембүү мандал овгуудын 1324 оршин суугчтай. Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 16-д, газар
нутгийн хэмжээгээр 8-д ордог, хүн амын нягтралаар хамгийн бага 0.09хүн/га сум
юм.
Далайн түвшнээс
дээш 1256-3266 м өргөгдсөн. 3.6 мянган км² газар нутагтай. Говь хээрийн талархаг
бүсэд оршдог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж
ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Сумын төв нь аймгийн төв Улиастайгаас 167 км зайд оршино.