Завхан аймгийн Асгат сум 1984 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт
хан аймгийн Эрдэнэ дүүргэгч вангийн хошуу.Аргалант, Суварга гэсэн 2 багтай,
нийт 270 өрхөд 913 хүн амьдардаг, Завхан аймгийн хамгийн отгон сум юм. Хөгжлийн
голлох салбар нь газар тариалангийн үйлдвэрлэл юм.Хүн амын тоо, нутаг
дэвсгэрийн хэмжээгээр Завхан аймгийн 24 сумаас хамгийн бага, хүн амын
нягтралаар 70 га талбайд нэг хүн ногдож байна.Газар тариалан эрхлэхэд тохиромж
бүхий эргэлтийн 20 мянган га үржил шимт талбайтай. Нутаг дэвсгэрийн ихэнх
хэсгийг газар тариалангийн талбай эзэлдэг.
Далайн түвшнээс дээш 2000-2200 метрт өргөгдсөн, физик, газар
зүйн хувьд Хангайн нурууны хойд хэсэгт ойт хээрийн бүсэд багтдаг.Сумын нутаг
дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд
тохиромжтой нутаг юм.