11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

АРХАНГАЙ - ЦЭНХЭР СУМ

1923 онд Зоригт гүний хошууг Цагаан сүм уулын хошуу, Ачит гүний хошууг Цэцэрлэг голын хошуу болгон өрчилж энэ хоёр хошууны газар нутаг баруун урд талаараа Тамч, Эрхэтийн гол урд талаараа Орхон гол Улаан ам, зүүн урд талаараа Агуйт, Жаргалант, хойд талаараа Сангийн толгой, баруун талаараа одоогийн Төвшрүүлэх сумын ихэнх нутагийг хамарч байв. 1925 онд Цэцэрлэг голын хошуу, Цагаан сүм уулын хошууг нэгтгэж Цэцэрлэг голын хошуу гэж нэрлэх болжээ. 1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн засаг захиргааны үндсэн нэгж байсан хошууг халж, тэр үед байсан 5 аймаг, 72 хошуу, 525 сумыг газар нутаг, хүн амын талаар тэгшитгэн 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулжээ. Энэ үед Архангай аймгийн Цэнхэр сум нэртэйгээр байгуулжээ. үүнээс хойш 1961 онд Цэнхэр сум, Урд тамир сумыг нэгтгэж байжээ.

уул, тэнгэр болон байгаль гэх мэтийн зураг байж болно

Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд ОрхонТамирын хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа ЭрдэнэбулганБатцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн ТөвшрүүлэхХотонт сумтай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га

ТОО
0
0
0