Их эзэн Чингис хааны түүх домгийн өлгий Дадал сум нь анх 1923 онд байгуулагдсан түүхтэй. Тус сумын Баян-Овоо,
Агац, Онон,
Балж гэсэн
4 багт
2017 оны байдлаар нийт 890 өрхийн 2891 хүн амьдардаг ба хүн амын зонхилох
хувийг буриад
ястан эзэлдэг. Сумын төв Баян-Овоо баг нь үзэсгэлэн төгс
Баян-Овоо уулын энгэр бэл, домогт Дэлүүн болдгийн дэргэд, Балжийн
голын урд байрладаг. Сумын нутаг нь
Хэнтий нурууны зүүн захын уулс, Эрээний нуруу, Онон голын ай савд оршино.
Баянхаан, Дадал,
Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Дэлүүнболдог, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэн
бүрдсэн тахилгат уулнууд
байдаг.
Тус сум нь Монгол орны зүүн хойно, замын бартаа ихтэй зах
хязгаар, УБ хотоос 600км,
Өндөрхаан хотоос (аймгийн төв)
270 км зайд оршино. Сумын нутаг нь хойд талаараа ОХУ, зүүн талаараа Дорнод аймгийн Баян- Уул сум, урд талаараа Хэнтий аймгийн Норовлин сум, баруун урд талаараа Баян-
Адрага сум, баруун талаараа Биндэр сумтай хиллэдэг.
Дадал сум нь
д.т.д 800 метр өндөрлөгт
оршино. Хамгийн нам дор цэг
нь Онон – Балжийн бэлчир, хамгийн өндөр
цэг
нь 1513м өндөр буюу Балжийн тохойд
орших
Сөөгтийн эхний
Бугат уул
юм. Дагуурын хээр рүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших
өвөрмөц
тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш
эмзэг. Дадал сумын нутаг
нь чийглэг сэрүүн уур амьсгалтай.
Сүүлийн 10 жилд өвлийн сард дунджаар 3.2мм, хавар
12.2мм,
зундаа 104.8мм, намартаа 17.6мм хур
тунадас унаж, өвөл цасан
бүрхүүлийн зузаан 40 см орчим хүрсэн байдаг.
Нэн ховор цэн тогоруу, тул
загас, голын
халиу
болон бусад төрлийн ан
амьтан саарал
чоно, үнэг, хярс, шилүүс, гахай,
чандага зэрэг амьтантай. Сумын хэмжээнд ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү, цагаан
цээнэ болон
азийн монос, гүзээлзгэнэ, нохойн хошуу, долоогоно, үхрийн нүд, тэхийн шээг, хад,
нэрс, үрэл зэрэг жимс жимсгэнэ, эмийн
ургамлаар баялаг.
Буриад түмний уламжлалт гар урлал, мал
аж
ахуй, соёлын өвийг өвлөн
хөгжүүлж байна.
Морин
тэрэг,
модон
тэвшээ амьдрал ахуйдаа хэрэглэж, бэлэн дурсгалын зүйл
болгон
модон болон үндсэн аяга, шанага, халбага, таваг
үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Буриад үндэсний соёл урлагийг
хөгжүүлэх
зорилгоор Алтаргана
буриад дууны наадмыг анх санаачлан 1994 онд суманд зохион
байгуулсан бөгөөд өргөжин
тэлсээр эдүгээ олон
улсын
хэмжээний том
наадам болж
хөгжсөн. Алтаргана наадам 20
жилийн ойн дээрээ Дадал сумандаа зохион байгуулагдаж 10000
гаруй зочид
төлөөлөгчид
оролцсон 13 төрлийн
буриадын соёл,
өв уламжлалыг
харуулсан
урлаг,
спортын номинациар шалгаруулалт явагдсан том наадам болж зохиогдсон. Урлагийн төрөлд Дадал сумын оролцогсдоос Дангина тэмцээнд ШУТИС-ийн оюутан А.Сайхантамир
дэд байр эзэлж мөнгөн медаль, Буриад дууны бүтээлийн төрөлд дуучин Н.Ганзолбоо “Галттаймни”
дуугаар дэд байр эзэлж
мөнгө медаль хүртсэн амжилтуудыг гаргасан.
Сумын брэнд бүтээгдэхүүн: Буриад талх нь улс орон даяар алдартай, уг талх нь исгэгчгүй өөрөөр нь хөөлгөж барьдгаараа онцлог Хэнтий намрын баяр үзэсгэлэн худалдаанаас 3 удаа шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр
шалгарч байсан. Тус
сум 1964
оноос үхэр
сүргийнхээ
үүлдэр
угсааг сайжруулах талаар анхааран ажилласны дүнд сементаль үүлдрийн үхэртэй
болсон байдаг. Тус сумын нийт мал сүргийн 33.1%-ийг нь үхэр эзэлдэг бөгөөд малчдын амьжиргааны эх үүсвэр нь сүү цагаан
идээг зарж борлуулсан орлого болдог.
Дадал сумын иргэдийн
үйлдвэрлэсэн цөцгий
Хэнтий аймагт зохион
байгуулагдсан үзэсгэлэн
худалдаанаас
2
удаа
шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байсан.
Зөөхий бол сүүг машиндаж
гаргаж
авдаг буриад малчин ард түмний гол брэнд бүтээгдэхүүн
юм. Цөцгий машиндсан
мойл болон
бусад жимсийг
хольж өрөм хийдэг. Дадалын мойлтой өрөм нь сум болон аймагт танигдсан бүтээгдэхүүн юм.
Дадал сумын газар тариалангийн эргэлтийн
нийт талбай 7119 га талбайтай бөгөөд 3 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Дадал буудай ХХК, Энх
ногоон тал
ХХК
улирлын чанартай 25-30 хүнийг түр
ажлын байраар 8 хүнийг
байнгын ажлын байраар хангаж байна. Тус сум 25-30 га талбайд төмс, хүнсний ногоо, 12 га талбайд 46 иргэн жимс, жимсгэнэ тариалж өрхийн хэрэгцээгээ хангадаг бөгөөд сумын төсвийн
байгууллагын
хүнсний ногооны хэрэгцээг
дотоодоосоо бүрэн хангаж байна. Улирлын чанартай 20 хүнийг түр ажлын байраар хангаж
байна.
Сумын хөгжлийн зорилт нь ажилгүйдэл ядуурал бодитойгоор буурч, нутгийн ард иргэдийн амьжиргаа амьдрал ахуй сайжран хөдөө аж
ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал
жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгалийн нөөц баялгийг
зүй зохистой ашиглан эх байгалиа унаган төрхөөр нь хадгалсан жишиг сум болох
зорилт юм.
Тогтвортой хөгжлийн төлөөх ногоон эдийн
засгийн
хөгжүүлэх зорилт: Орчин үеийн эко техник технологид суурилсан ногоон үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогыг
хэрэгжүүлж, ХАА, байгалийн
гаралтай
бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн
болон аялал жуулчлал, амралт, сувилалын үйлчилгээний олон талт
эдийн засгийг хөгжүүлнэ. Эрчимжсэн ХАА-г хөгжүүлэх,
хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал багатай, хүний эрүүл мэнд,
хүрээлэн буй орчинд
эрсдэлгүй технологи бүхий ХАА, байгалийн гаралтай
бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг
нэмэгдүүлэх, сумын иргэдийг
бизнесийн тогтвортой орлоготой болгох
Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлагыг хангасан стандарт үйлчилгээ
бүхий “Түүхийн
– Байгалийн – Амралт сувиллын” гэсэн гурвалсан эко аялал жуулчлалыг
хөгжүүлж, аяллын брэнд үйлчилгээг дотооддоо болон гадаад бүс
нутагт таниулах.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, түүний орчны бүс нутгийн
нөөц, даацад тулгуурлан байгаль орчинд сөрөг
нөлөөгүйгээр нутгийн иргэдийг
түшиглэсэн хариуцлагатай, байгалийн эко аялал жуулчлалыг 5-аас доошгүй төрөл,
маршрут
чиглэлээр хөгжүүлэх. Цэцэг, эрвээхэй, ховор шавьж, шувуу, амьтан ажиглах фото
аялал, түүхэн дурсгалт газруудаар явах байгаль түүхийн аялал, эрүүл мэндийн
аялал, спорт
агнуурын аялал, буриад зоны
ёс
заншил, ахуйтай танилцах аялал,
соёл, спортын эвент бүхий аялал жуулчлал хөгжүүлэх зорилттой. Байгальд сөрөг
нөлөөгүй технологи, үйлчилгээ бүхий жуулчдын бааз, кэмп, отоглох цэгийг байгуулан хөгжүүлж, эко орчин бүс нутгийг бий болгон тэлж өргөжүүлэх
зорилтыг дэвшүүлсэн.
Ногоон хөгжил бүхий загвар сум болон хөгжихөд иргэн бүрийн ухамсар, мэдлэг, чадварыг судлан шат дараатай сурган бэлтгэж ногоон амьдралын хэв маяг бүхий
их хааны өлгий нутгийн омогшил, бахархалт иргэн болж төлөвшиж хөгжүүлэх зорилгод
нэгдсэн
“төр, иргэн, төрийн
бус
байгууллага”-ын оролцоог хангаж,
түншлэлийн шинэлэг харилцааг бий болгоно. Эрүүл мэнд, боловсрол, бизнесийн
чиглэлээр ногоон хөгжлийн төлөөх иргэдийн зөвлөх үйлчилгээний багуудыг ажиллуулна. Эрүүл зөв
амьдралын дадал
хэвшлийг
нэвтрүүлэн сумын иргэдийн
дундаж наслалтыг нэмэгдүүлэх, насан туршийн боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж,
насны онцлогт тохирсон сургалт, сурталчилгааг хийж, ногоон амьдралын хэв
маягт
суралцах хөдөлгөөн өрнүүлэн бүх
иргэндээ мэдлэг олгон хөгжүүлэхэд дэвшил
гаргаж ажиллах, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэлгүй технологи бүхий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, бага орлоготой өрхийн тоог бууруулах зорилтуудыг дэвшүүлсэн.
Байгаль орчин, хот суурин, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилт: Байгальд
ээлтэй хандлага,
дадлыг олон
нийтэд төлөвшүүлэн,
нөөц баялгийг хэмнэлттэй,
үр ашигтайгаар
зохистой ашиглаж,
хамгаалах
замаар байгалийн
унаган төрхийг хадгалсан ногоон нутаг болно. Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын сүлжээг хөгжүүлэн, хамгаалалтын менежментийг сайжруулах замаар байгалийн унаган
төрх,
биологийн олон
янз байдлыг хамгаалж экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг
хадгалах. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулан, цаг агаарын аюулт
үзэгдэл, байгалийн гамшиг,
ой хээрийн түймрийн
эрсдлээс
урьдчилан сэргийлэх
чадавхийг бэхжүүлэх. Сумын төв, суурин газруудад дэвшилтэт технологи, инноваци шингэсэн
тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжиж, оновчтой
үйл ажиллагааг нэвтрүүлж, цэвэр технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлж, иргэдийн оролцоотой
байгаль хамгааллыг бэхжүүлж, иргэдийн эрүүл амьдрах
таатай орчныг бүрдүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах.
Дадал суманд аяллаар ирсэн жуулчдын үзэх байгаль түүхийн дурсгалт газрууд:
Тэмүүжин
тоонот үүд: 2012 онд сумын иргэдийн хандиваар суварга болгон бүтээсэн үүд. N48°59’33.27
E111°36’41.21
Чингисийн
гэрэлт хөшөө: Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан МАХН-ын Улс төрийн
товчооны гишүүн С.Төмөр-Очирын удирдлага дор уран барималч Л.Махбалын зураг
төслөөр Гурван нуурын Дунд нуурын хойд дэнж дээр 1962 оны 5 сарын 31-нд босгосон.
Хөшөөний өндөр 11.7м, суурийн өргөн 10м. Бадамлан асаж буй галын хэлбэртэйгээр
бүтээж нүүрэн хананд Чингис хааны босоо дүрийг дүрсэлж “Алд бие мину алжааваас
алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн сургаалийг нь сийлбэрлэсэн.
Сумын төвөөс зүүн тийш 2км, N49°02’00.40 E111°39’16.70
Гурваннуур: Нарсан ой дотор тэгш
талбайд хоорондоо ойрхон орших гурван жижиг нуур бөгөөд “Гурваннуурын рашаан”
хэмээн алдаршсан. Нуурын ус, шаврыг ходоод, элэг, цөс, экзимийг засах
эмчилгээнд хэрэглэдэг. Дунд нуур нь хануур хорхойтой бөгөөд үе мөчний өвчинд
сайн гэдэг. Зүүннуурын усыг дотор, гэдэсний өвчинд ууж хэрэглэдэг. N49°01’54.94
E111°39’15.38
Дэлүүнболдог: “Дэлүүн болдогт Чингис хаан
усан морин жил, 1162 оны зуны тэргүүн сарын 16-ны өдөр энд мэндэллээ” гэж
монгол бичгээр бичиж, гэрэлт хөшөө чулууг нь Болдогийн Эрээн толгойд тэнгэрийн
тахилгын зан үйл үйлдэж МНТ хэвлэгдсэний 750 жилийн ойд зориулан 1990 оны 7-р
сарын 20-ны өдөр залсан. N49°03’04.7 E111°38’36.3
Энергийн
овоо: Дээд
тэнгэрээс эрч хүч энерги авах залбирлын овоо. “Монголчууд од эрхэс, гараг
ертөнцийн нөлөөллөөр эрчим хүч, энерги авч оюун ухаан нь хүчирхэгжин нэгэн үе
дэлхийн хэмжээнд өөрчлөлт хийсэн” хэмээн Оросын эрдэмтэн Л.Н.Гумилёв хэлсэн
байдаг. Дэлүүн болдогоос баруун урагш
0.5 км. N49°02’58.3 E111°38’28.6
Хажуу булаг: Дадал сумын зүүн хойд талд,
Хар тугийн овооны зүүн суганд байрлах энэ булагийн усаар “Тэмүжинг мэндлэхэд
биеийг нь угаасан, Өүлэн эх цай чанаж ундандаа хэрэглэж байсан” гэх домогтой.
Дэлүүн болдогоос баруун хойш 2км, N49°02’45.9 E111°36’53.0
Түнхэлэг
горхи:
МНТ-нд олон удаа бичигдсэн, түүхэн үйл явдлууд давтагдсан горхи бөгөөд Алунгоо
хатан Добу мэргэнтэй учирсан газар юм. Боданчир богд “бие тэргүүнтэй адил
захтай бол сайн” гэсэн алдарт сургаалиа хэлсэн, Монголын сүүлчийн хааны хатад
болох Дондогдулам, Гэнэнпил нарын нутаглан амьдарч байсан газар юм. Хажуу булагаас баруун тийш 4 км, N49°02’50.82
E111°38’28.69
Добу
мэргэний хөшөө: Дува сохор Добу мэргэний хөшөө нь маш эртний хэсэг бүлэг босоо чулуун
хөшөө байдаг. Түүнийг Дуба сохор Добу мэргэний хөшөө, булш гэж эртнээс ярьсаар
иржээ. Түнхэлэг горхиноос баруун хойш 1.5 км. N49°03’17.18 E111°33’09.11
Боданчирын
өвсөн эмбүүл: МНТ-ны 24-р зүйлд дурьдсанчлан Чингис хааны алтан урагийн Хиад Боржигон
овгийн анхдагч Боданчир мунхаг Балжийн арал буюу энэ газарт өвсөн эмбүүл барьж
суусан гэдэг. “Хүн ахтай дээл захтай” гэх мэргэн үгийг анх хэлсэн хүн. Добу
мэргэн Дува сохорын хиргисүүрээс баруун хойш 1.5 км N49°03’31.5 E111°31’07.0
Гэнэнпил
хатны гэрийн буурь: Хиад боржигон алтан урагийн нутаг, Монгол төрийн торгон сүрэг цагаан
адуутынхан нутагладаг гэж алдаршсан газар бөгөөд Монголын шашин төрийг хослон
баригч YIII Богд хааны сүүлчийн хатан Гэнэнпилийн улс төрийн хилс хэрэгт
гүтгэгдэн баригдах хүртлээ амьдарч, зусаж байсан зуслангийн дэнж. Боданчирын
өвсөн эмбүүлээс зүүн урагш 2км. N49°02’16.04 E111°33’12.71
Анчин
баавайн музей: Нутгийн уугуул иргэн, ахмад дайчин, Байлдааны гавъяат улаан тугийн одонт,
анчин Доржийн Зундуйдагва өөрийн амьдралын туршид цуглуулсан бүтээл, байгалийн
ан амьтдын чихмэлийн цуглуулга болсон гэр музей юм. Мөн буриадын ёс заншлыг
харуулсан түүхэн үзмэртэй. Гэнэнпил хатны гэрийн бууриас баруун урагш 1 км, N49°01’53.98
E111°33’10.37
Чингисийн
Хар тугийн овоо: Чингис хаан аян дайнд мордохын өмнө их хар тугаа энэ уулын оройд
цэнгүүлдэг байсан уламжлалтай түүхэн газар. N49°02’11.4 E111°35’54.50
Язгуурын
гурван суварга: Язгуурын гурван шүтээн Жанрайсиг, Манзушир, Овчирваань бурханыг оройдоо
залж, номын цагаан буяныг арвижуулж, гэм хороо арилган ариусаж яваасай гэсэн
сэтгэлээр бүтээсэн. 1930 -аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж цаг бусаар
амь насаа алдсан эцэг өвгөд, ахмад үеийнхээ гэгээн дурсгалд зориулан барьсан. N49°01’05.18
E111°36’45.09
Тэмүүжиний
бага нас музей: Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд
байгуулагдсан. Онон Балжийн сав газарт амьдарч байсан эртний хүмүүст хамаарах
чулуу, хүрэл, төмөр зэвсгийн олдвор, Тэмүжиний бага насны тухай сүрлэн наамал,
Чингис хааны суугаа дүр, хар сүлд, тэрэгт орд өргөө гэх мэт үзмэрүүдтэй. N49°01’12.86
E111°37’26.81
Орон нутаг
судлах музей: Анх 1959 онд сумын залуу малчдын туршлага солилцох санаачилгад зориулан
байгуулсан. 1971 оноос шинээр үзмэрээр баяжуулсан ба эдүгээ 346 түүхэн
үзмэртэй. N49°01’12.80 E111°37’30.03
Гилбэрийн
хийдийн туурь: 1700 – 1937 он хүртэл шарын шашны томоохон соёлын төв, 300 орчим лам
хуврагтай хийд байсан. 1920 оны 9 сарын 20-нд Гилбэрийн голыг уруудан Богд
хаант Монгол улсад цөмрөн орж ирсэн Хаант Оросын генерал Барон Унгерн Азийн
морин дивизийн хамт Гилбэрийн хийдээр дайран өнгөрсөн гэдэг. N49°11’24.46 E111°24’09.07
Бурхан
халдун – Баянхаан уул: Бурхант, Шургадай, Оргойт гэсэн гурван оргилтой Баянхаан уул нь Чингис
хаан мэргидүүдээс зугтаж нуугдан амьд гарсан уул, Чингис хааны “үеийн үед тахиж
байя” гэж андгайлж мөргөсөн Бурхан Халдун уул. Ой мод, хад асгаар битүү
бүрхэгдсэн энэ үзэсгэлэнт уулын ар хормой төрөл бүрийн жимс модоор нэн баялаг.
Хандгай, буга, баавгай, хүдэр гээд олон төрөл ховор амьтан, жигүүртний орон юм. N49°01’11.00 E111°18’46.08
Цагаанчулуут: Бүх төрлийн өвчнийг
уламжлалт болон байгалийн аргаар эмчлэн эрүүл болгох увидастай физик
эмчилгээний цогцолбор гэж хэлж болох газар. N49°05’23.70 E111°03’19.80
Сөөгтэйн
Нүхтийн агуй: Галттай голын цутгал Сөөгтийн голын хөндийн баруун гар талд Живхээстэйн
голын зүүн салаанд орших хадархаг уулын ар богино хажууд хүний нүдэнд шууд
өртөхөөргүй байдалтай агуй юм. Сөөгтийн агуй нь худаг адил босоо, гүн нь 72м
гүн. N49°10’20.78 E111°58’35.61
Тамгын
чулуу:
Алтан товчид “Уулын бул хар чулуун дээр нэг жижигхэн шувуу Чингис Чингис гэж
жиргэхэд чулуу хага үсрэн Монгол төрийн хасбуу тамга гарч ирсэн гэх домогтой”
Энэ хагарсан чулууг эдүгээ хүртэл “Чингисийн тамгын чулуу” гэж домоглон ярьсаар
ирсэн. N49°06’17.63 E111°39’18.12
Сантхаан
уул: Онон,
Агац голуудын уулзварын хойно “Сантхаан овоо” хэмээх тахилгатай уул бий. Чингис
хааны адуун сүргийн эрмэг цагаагч гүүнээс эр хоёр загал унага унасан газар гэж
эртнээс домоглож ирсэн. Сантхаан овооны дэргэд унагалсан гүүний унага хурдтай
гэдэг. Наадмын хурдан морьдыг уяхын өмнө Сантхаан овоог тахиж сан тавьдаг
уламжлалтай. Одоо ч Сантхаан ууланд адуугаа бэлчээж унагалуулдаг уламжлал бий. N49°12’40.9
E111°50’28.9
Дэгэн жигэн
/Зээрэн хавцал/: МНТ-ны 129 зүйлд Онон голын Зээрэн хавцал хэмээн тэмдэглэгдсэн түүхэн
газар. N49°14’23.0 E112°01’13.3