ӨМНӨГОВЬ - НОЁН СУМ

Аймгийн төвөөс баруун хойш 10 орчим км зайд орших Толь хад нь нутгийн иргэдийн гол бахархал болдог.  2-3 м өндөр, 7-8 м өргөн ханан хадан дээр хүчтэй гулсалт үрэлтээр бий болсон толь мэт гялгар гадаргуутай. Ойрхон байх хүнээс гадна 60 гаруй км цаана байрлах Хатан Сэврэй уулын дүрсийг тодорхой харуулдагаас үүдэн Хатан Сэврэйн толь хэмээн нэрлэдэг.


Ханын хэцийн Сайн сарын хөндий хэмээх ус булагтай хөндий нь нэн үзэсгэлэнтэй. Аялал жуулчлал дайран өнгөрөх төдийгөөр явагддаг, жуулчны баазгүй ч цаашдаа хил орчмын аялал жуулчлалын гол нутаг болох бололцоотой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0