Холбоо барих
  • 70101011

  • 94993166

  • Information center

  • Guide center

  • Mongolian guide tour

Нүүр хуудас  Мэдээ мэдээлэл Дотоод аялал Гадаад аялал English
...
Байгаль, түүхийн дурсгал
Дархан цаазат газар
Байгалийн нөөц газар
Байгалийн цогцолбор газар
Байгалийн дурсгалт газар
Төрийн тахилгат уул
Шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтан
Монгол орны шувууд
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум, дүүрэг
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей, театр, соёлын төв
МУ дахь ЭСЯ, виз
Аялал жуулчлал
Аялал жуулчлалын эвент
Зочид буудал
Жуулчны бааз
Ресторан, кафе
Бэлэг дурсгал, ноолуурын дэлгүүр
Аяллын хөтөч нар
Аяллын жолооч нар
Нислэгийн хуваарь
13. МУ-ын аймаг, сум, дүүрэг »

ДАРХАН-УУЛ АЙМАГ
Дархан-Уул аймаг нь хуучнаар Дархан хотын нутаг дэвсгэр дээр 1994 онд байгуулагдсан. Нийслэл Улаанбаатарын дараа орох  хоёрдох том хот бөгөөд 223 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 327.5 мянган га. 2010 оны байдлаар хүн амын тоо 94625, малын тоо толгой 249800. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. 



Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 онд тавьсан бөгөөд хуучин социалист орнууд болох ЗХУ, Болгар, Чех, БНАГУ зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулсан. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 700 метрийн өндөрт байрладаг.  

УИХ-ын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан. Сэлэнгэ, Төв аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Тус аймаг нь зам, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төв учраас гадаад орнуудын муж, хот, компани, хувь хүмүүстэй харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хамгийн таатай нөхцөл бүрдсэн аймаг юм. 

Дархан хот нь байгалийн баялагтаа түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, Керамзит, Эрдэс хөвөн, Төмөр бетоны үйлдвэр, Хүнсний үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэр, Мах комбинат, Хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг олон үйлдвэрүүдтэй. Барилгын материал болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм. Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голлодог.

Дархан-Уул аймгийн 7 гайхамшигаар Тахилгат их Дархан уул, Дурлалын мод, Шарын голын зосон зураг, Буурал уулын булш, Дүрс нарс, Лам Дондовын рашаан, Хүйтний голын хадны бичээс зэрэг газрууд тодорчээ.
« Буцах
Түнш байгууллагууд:
Вебийн статистик
Өчигдөр:
2033
зочин
Сүүлийн 7 хоногт:
13163
зочин
Өнгөрсөн сард:
53912
зочин
МОНГОЛИАН ГАЙД ТУР ХХК
info@mongolianguideschool.com
GUIDE БОЛОВСРОЛЫН ТӨВ
info@mongolianguideschool.com
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
70101011
infocentermongolia@gmail.com
© Copyright 2015.
Мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан өөр бусад мэдээллийн сайтанд ашиглахыг хориглоно.