Улиасны төрөл зүйлд хамаарна. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд,
уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургана. Монгол орны
Өмнөговь, Ховд, Говь-Алтай аймгуудад тархан ургасан байдаг. Говийн бүсийн 30
орчим баянбүрдийн хүрээнд 53 мянган тоорой бүртгэгдсэн байна. Тоорой нь нэн
ховор мод учраас Улаан номонд бичигджээ. Өндөр нь 6-10 метр, навчны хэлбэр олон
янз байдаг бөгөөд 1 зүйлийн бургас, 8 зүйлийн улиасны навчны хэлбэрүүд зөвхөн
тоорой модонд ургадгаараа онцлог.
Иш нь сааралдуу, навчис нь арьсархуу, саарал, бүдэг өнгөтэй.
5 сарын эхээр цэцэглэж, 7 сарын эхээр үр боловсорч дуусна. Говийн мал тоорой
модны залуу мөчрийг ихээр идэж гэмтээдэг тул ургах нөхцөл нь харьцангуй
хязгаарлагдмал байдаг. Тооройг үр мөчрийн тайрдас, үндэсний ичмэл нахиагаар
ургуулдаг. Говийнхон тооройг гэр ахуйн хэрэгсэл, малын хашаа саравч барих
зэрэгт хэрэглэж иржээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах