ГОНЬД

Монгол оронд элбэг тархсан нэг наст ургамал бөгөөд 50 сантиметр хүртэл өндөр ургана. Жижиг цагаан дохиур цэцэгнүүд ургаж, цэцгэн дотроос нь гонзгой хэлбэртэй жимс гарч ирэх бөгөөд түүнийг нь гоньд хэмээнэ. Найрлаганд нь анетолын бодис агуулсан анхилуун үнэртэй тос бий. Энэ тос нь эмчилж анагаах увьдастай. Ханиад хүрэх, могой, хилэнцэт хорхойд хатгуулах үед тосыг ууж хэрэглэнэ.

Хүмүүс дундад зууны үеэс хүнс хоолондоо амтлагч болгон хэрэглэж ирсэн бөгөөд амт нь чихэрлэг байх тусам сайн хэмээн эртний ном сударт бичжээ. Гоньдыг ханиалгах, хэхрэх, гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжис хүрэх, хамар битүүрэх, цэр ховхлох зэрэг өвчинг засахад хэрэглэдэг. Гоньдны цайгаар амаа тогтмол зайлбал амны хөндийн өвчин, хоолой өвдөх, амны эвгүй үнэрийг арилгахад тустай. Орчин үед гоньдны тосыг янз бүрийн хортон шавьжийг устгахад хэрэглэдэг байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0