• Сэдэргэнийн овог
    АММАНЫ СЭДЭРГЭНЭ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Цахилдагийн овог
    ХУРЦ ДЭЛБЭЭТ ЦАХИЛДАГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    БАГ ХОНХОНЦЭЦЭГ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сонгинын овог
    АЛТАЙН СОНГИНО
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хонхонцэцэгийн овог
    ГУРВАЛСАН ХОНХЛОЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • ДАЛАНТҮРҮҮ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Шимтэглэйн овог
    НУГЫН ШИМТЭГЛЭЙ
    Орон нутгийн нэр Мягмансанж
  • Голгэсэрийн овог
    ЭГЭЛ ЦАГААНТҮРҮҮ
    Зургийг Х.Түмэндэлгэр
  • Сараанын овог
    ОДОЙ САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах
  • Сараанын овог
    БУРЖГАР САРААНА
    Зургийг Ч.Буянбадрах

10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

МЭХЭЭР

Сараантан овогт хамаардаг бөгөөд орон нутагт “могой тарна” гэж нэрлэдэг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол Алтай зэрэг нутгаар тархсан. Ойт хээр, уулын хээр, өндөр уулын бүслүүрт гол горхины, ойн ба тайгын нуга, нойтон нураг, сөөгөн ширэнгэ, нугархаг хажуу, асга, бул чулуудын дунд ургана. Доороосоо дээш цэцэглэдэг, үндэслэг, 1.5 сантиметр голчтой модорхог мушгиа иштэй. Ишнээс нь 4-6 үе бүхий хэд хэдэн цэцэгт иш салбарлан ургана. Урт бариултай навчис бүхий найлзуур гарна. Цэцэг цайвар, эсөвэл хурц ягаан өнгөтэй байдаг. 6-8 дугаар дамнан уван цуван цэцэглэж, цуварч үрлэдэг. Ходоод гэдэс, олгой тэргүүтэн, савны халуун зэрэг өвчинд тустай. Үндсийг нь ухаж машиндаад гурил болгож хэрэглэнэ. Мэхээртэй тос, мэхээрийн гурил гэж ярьдаг. Зараа зурам, тарвага, алагдаага мэхээрийг цуглуулж үүрэндээ их хураадаг.