ТЭХИЙН ШЭЭГ - ХОС ШИВҮҮРТ УЛААГАНА

Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнод Монгол, Халх голын орчим, Дундговийн Адаацаг сумын нутагт хад чулуутай уулын энгэр, голын эрэг дагуу ургана. “Шивүүрт улаагана” гэж нэрлэдэг. Жижигхэн, цайвар шар өнгийн баг цэцэгтэй, нүцгэн цоморлигтой. Хүрэн холтос бүхий иш мөчиртэй. Өндгөн хэлбэрийн, хар ногоон өнгийн, гурван бяцхан салбан бүхий навчтай. Үрээр боло мөчрөөр үржүүлдэг. Ханд бэлтгэж бөөр давсаг, шээсний сүвний үрэвсэл, цустай шээх, шээс хоригдох, хавагнах, усан хавантах, гэдэс гүйлгэх, хэвлийгээр өвдөж зовиурлах зэрэгт хэрэглэнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0