Халгайн навчны найрлаганд аскорбины хүчил 0.6 хувь, каротин, төмрийн исэл 6.3 хувь, шүү 2 хувь, органик хүчил 2 хувь, крахмал 10 хувь, сахар 25 хувь, хлорфилл 8 хувь агуулагдахаас гадна К, В аминдэмээр баялаг юм. Халгайн навчийг 5-9 дүгээр сарын хооронд түүж бэлтгэдэг. Навчийг доороос дээш шувтрах маягаар авна. Мөн иштэй хадуураар хадаж авч болно. Хураан авсан навчаа нарны гэрлээс хамгаалан харанхуй газарт хатаана. Шинэ залуу халгайг хоол хүнсэнд хэрэглэдэг. Найрлаганд байх К аминдэм нь цус алдалтыг тогтоох эмчилгээнд маш тустай. 1 стакан буцалсан усанд 15 грамм халгайг хийж, 10 минут буцалгаад сайтар хөргөсний дараа цайны халбагаар өдөрт 3-4 удаа ууж хэрэглэнэ. Халгайг аминдэмийн дутагдлыг нөхөх, судас хатуурахаас сэргийлэх, цус багадах өвчний үеийн гемоглобины агуулгыг сайжруулах зэрэг зорилгоор ашиглана. Халгайн ханд нь цусан дахь сахарын түвшинг бууруулахаас гадна шээс хөөх, цус цэвэршүүлэх, шарх эдгээх, элэг цөс, бөөрний чулууг хайлуулах, сарын хир алдагдахыг зогсоох, үе мөч өвдөх, гуурсан хоолойн багтраа, сүрьеэ, өтгөн хаталтыг зогсоох зэрэгт сайн. Гэдэс гүйлгэсэн үед хатаасан халгайг талхтай холиод идэхэд тустай байдаг байна. Халгайн шүүсийг сэдэрсэн шархан дээр боолт хийх, шавших маягаар хэрэглэнэ. Мөн халгай нь үс унах, хагтах зэргийг арилгадаг тустай. 100 грамм халгайг 0.5 литр ус, 0.5 литр шингэрүүлсэн цууны хүчилтэй хольж 30 минут буцалгаад унтахын өмнө үсээ угааж болно.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.