ХАРГАНА ӨВС

Буурцагтны овогт багтах бөгөөд Монгол оронд 14 зүйлийн харгана бий. Одой харгана, Ямаан харгана, Улаан харгана, Нарийн харгана, Тарваган харгана, Улаан бут, Өргөст харгана, Шивүүрт харгана, Монгол мөнх харгана, Алтан харгана, Говийн харгана, Морин харгана, Тэмээн харгана гэх мэт зүйлүүд бий. Монгол орны нийт нутгаар тархсан бөгөөд хээр, уул толгодын орой, чулуурхаг хажуу, гол горхины хээржүү хөндийд ургадаг. Жилийн дөрвөн улирал мал иддэг бэлчээрийн ургамал. Нийтлэг шинж нь 30-70 сантиметр өндөр ургадаг сөөг, мөчрийн холтос нь алтан шаргал, навчинцар нь өтгөн саарал үсэрхэг, 1-2.5 миллиметр өргөн. Харгана нь үрээр болон үндэснээсээ сэргэн ургах чадвартай. Харганыг хүнсэнд хэрэглэж болох бөгөөд 4 хуруунаас урагш өндрийг авч иддэг. Цэвэрхэн газраас түүж угаагаад хэрчээд, жаахан сонгино хийж шөл буцалгаж болно. Нунтаглаад сэрүүн газар хадгалан хоолонд “петрушка” шиг цацаж хэрэглэнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0