Монгол орны говь цөлийн бүсэд Монгол Дагуур, Монгол Алтай, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Алтайн өвөр говьд тойром бүрд, мараалаг хотос, элсэн довцог, дэрстэй хоолой, сайрын адгаар сондуул үүсгэж ургана. Өргөс бүхий олон салаа хэвтээ иштэй, 50-60 сантиметр өндөр сөөгөнд ургадаг. 7 дугаар сард цэцэглэж, 8-9 дүгээр сард үр жимс нь боловсордог. Жимс нь зуувандуу бөөрөнхий хэлбэртэй, хар хөх, хөхөвтөр хүрэн өнгөтэй байдаг. Найрлаганд нь органик хүчил 0.7-2.4 хувь, С аминдэм 21-32 хувь, сахар 9.4-11 хувь, идээлэх бодис 0.1-0.6 хувь агуулагддаг. Хармагийг түүхдээ няцалж гэмтээхгүй байхаар анхаарна. Самнуураар түүвэл тохиромжтой. Хармагаар чанамал, шүүс, ундаа, дарс зэргийг хийж хүнсэнд хэрэглэнэ.
Эх сурвалж: Монгол орны лавлах