“Хусны Онгил” буюу чага мөөг нь Poly-poraceae төрөлд хамааран, нас гүйцсэн хус модонд шимэгчлэн ургах ба 40 сантиметр хүртэл урт, 10-15 сантиметр хүртэл зузаан тогтсон, хагас дугуй хэлбэртэй ургадаг. Хар хүрэн өнгөтэй, хатуу гадаргатай. Чага нь нэг ургахдаа 10-15 жил дамнан ургах чадвартай. Найрлаганд нь усанд уусдаг хромогенүүд, фенолын альдегидүүд, полифенолууд, оксифенолкарбону хүчил, стероидын болон пектиний нэгдэл, полисахарид, органик хүчлүүд, тритерпений хүчлүүд, лигнин, чөлөөт фенолууд, цахиурын давс, төмөр, хөнгөн цагаан, кальци, магни, натри, цайр, зэс, марганц, калийн олон төрлийн давс зэрэг бодисууд агуулагдсан байдаг.
Мөөгийг алхаар цохиж хөндийрүүлээд, жижиглэж хөвсгөр гадаргууг нь хуулна. Үлдсэн хэсгийг нь дулаан нөхцөлд хадгална. Хатаах явцад мөөг хатуурч хар хүрэн өнгөтэй болдог. Хатаасан мөөг 2 жилийн туршид эмчилгээний чанараа алддаггүй. Хусны мөөг одоо бол монголд олдохгүй ховор болсон байна. Хавдрын эсрэг үйлчилгээтэй учраас цай шиг өдөр тутам ууж байвал хорт хавдраас сэргийлж чаддаг. Чага мөөг өндөр үнэ хүрдэг учраас хүмүүс хууль бусаар түүж аваад нөөцийг дуусгажээ. Мөн буруу түүж авсан учраас нөхөн төлжиж ургах аргагүй болсон байна. Чага мөөгийг тариалах боломжгүй ажээ. Монголд хиймэл хөрс, химийн бордоо хэрэглэдэггүй учир Монголын хөрсөнд ургасан чага мөөг экологийн цэвэр бүтээгдэхүүн төдийгүй маш сайн чанартайд тооцогддог байжээ. Чага мөөгийг ёотонгийн дайны жижиглээд буцалсан усанд хийж цай шиг болонгуут уудаг. Чага мөөгний хандыг бэлдэхдээ хатуу мөөгийг хүйтэн усанд 3-5 цаг дэвтээж, махны машинаар жижиглэн хэрчинэ. Жижиглэсэн хэсгээсээ 1 стаканыг 5 стакан буцалсан халуун усанд хийж 2 хоног хадгалаад 3-4 давхар марлиар шүүж, стаканаар өдөрт 3 удаа хоол идэхээс хагас цагийн өмнө ууна. Чага мөөг ууж байх үедээ сүү, ногоо голлосон хоол хүнс хэрэглэж, мах өөх тосны хэрэглээг багасгана. Консерв, утсан мах, халуун ногоо, хиам зэргээс татгалзах хэрэгтэй. Мөн энэ үед глюкозыг судсаар хийх, пенициллинийг уух болон тариулах хориотой юм байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.