ЖОДОО

Нарсныхан овгийн мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд дэлхийд 48-55 зүйл ургадаг. Нас бие гүйцэд ургахаараа 10-80 метр хүрч, 80 жил хүртэл насална.  Монгол орны ой хөвчийн хамгийн өндөр ургадаг мод. Үр болон титмийн доод захын газарт шүргэсэн мөчир үндэслэх замаар үрждэг. Жодоо нь нарсны бусад овгийн модноос ялгаатай нь зүү мэт нарийхан шилмүүс болон 5-25 сантиметр урт шулуун ургадаг боргоцой бүхийгээрээ ялгарна. Хуш модтой хамгийн ойр төстэй юм.

Монгол оронд ургадаг нь Сибирь жодоо бөгөөд Хэнтийн нурууны Ерөө голын сав газар, Хөвсгөлийн Тагна, Соён, Шишгэдийн голын сав газарт, ой тайгын хүйтэн сэрүүн нөхцөлд далайн төвшнөөс дээш 1900-2400 метр өндөрлөг газарт ургадаг ховор мод. Жавар, сүүдэрт маш тэсвэртэй бөгөөд ховор тохиодолд 200 хүртэл насална. Монголд ургадаг жодоо дунджаар 24-26 метр өндөр, 60-80 сантиметр хүртэл бүдүүн байдаг. Шилмүүс нь 2-3 сантиметр урт, 1.5 миллиметр өргөнтэй. Боргоцой нь 5-9 сантиметр урт, 2.5-3.5 сантиметр өргөн. Жодооны холтос, шилмүүснээс эфирийн тос гарган авч эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд ашигладаг. Мөн түүгээр гаврыг орлох тос хийнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0