10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ХОЁРГЭРТ БУЛГАНТАВАГ

Голгэсэртэн овгийн ховор зүйлийн ургамал. Мөлхөө нарийн үндэслэг иштэй, салаархаг найлзуурынхаа үзүүрт тав таван навчистай байдаг. Тэдгээр нь 1-4 см урт, 1-10 мм өргөн, хүрзэрхүү хэлбэртэй байна. 3-10 жижиг сагс ишнийх нь үзүүрт бамбайрхуу толгой багц үүсгэн ургадаг.

Хоёр гэрт булгантаваг нь ойн зах, хуурай нуга, элсэрхэг хөрс, нугархаг, хайргархаг хажуугаар ургадаг бөгөөд түймэр, хэт хуурайшилтаас болж ховордож байгаа ургамал юм. Ургадаг газар нутаг нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд багтдаг ажээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0